Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсжээ

2019 оны 06 сарын 30-ны өдрийн 16 цагийн үед орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай А0301 дугаартай авто замын км 108-119 хооронд 2 хэсэгт замын хөвөө шуудуу үерт урсаж эвдрэл үүссэн, замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байна.


Иймд оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолооч нар аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)