Хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа олимпын эрхийн болзлоо хангалаа

Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Баярцогтын Мөнхзаяа энэ оны хоёрдугаар сард Хонг Конгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпид оролцох эрхээ авсан юм.

Тэрбээр анх 17 насандаа уг спортоор хичээллэн, амжилтын төлөө ес дэх жилээ зүтгэж буй. Өчигдөр буюу долоодугаар сарын 7-нд Австралид болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцохдоо хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйж, IV байрт шалгарчээ.

Хэдийгээр Ө.Мөнхзаяа медаль хүртээгүй ч “Токио-2020”-д өрсөлдөх болзол дахин хангаж, Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тус тэмцээнд Монголын таван тамирчин хурд сорьсноос ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, энэ жилийн ДАШТ-д оролцох эрх авлаа. 

Б.Мөнхзаяа нь Риогийн олимпод анх хурд сорихдоо 72 дугаар байрт орж байсан бөгөөд 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг юм байна. Мөн тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)