“Их хурд 8” азарганы уралдаанд Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан  азарганы уралдаанаар эхэллээ.

Азарганы уралдаанд бүртгүүлсэн 49 хүлгээс 46 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.

1. Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр Түрүү магнай
2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол улсын тод манлай уяач  О.Батбилэгийн хүхээ халзан Аман хүзүү
3. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Т.Төрмөнхийн буурал Айргийн гурав
4. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар Айргийн дөрөв
5. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат  Аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн  хээр айргийн тавд тус тус  хурдалж торгон жолоо өргөж, уралдаан ёслол төгөлдөр, өргөн дэлгэр, морь хүүхэд мэнд сайхан болж өндөрлөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)