АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперт морь бэлэглэлээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр Пентагоны тэргүүний хувиар хийх анхны гадаад айлчлалаа Ази тивийн таван улсаас эхлэхээр болсны нэг нь Монгол Улс юм.

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон бөгөөд тус улстай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг юм. 

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр тус тус хөгжиж байна. 

Тэрбээр өнөөдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийсэн. Уулзалтын дараа Н.Энхболд түүнд хонгор зүсмийн морь бэлэглэлээ. Тэрээр морь бэлгэнд авсан сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Эрэмгий дайчин, энх тайвныг эрхэмлэгч байсан Генерал Жорж Маршалын нэрээр энэхүү адуугаа нэрлэж байна” хэмээсэн байна. Түүнчлэн тэрбээр цэргийн Их хар сүлдний өргөө орж хүндэтгэл үзүүлсэн юм.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр хэлсэн үгэндээ "Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна" гэсэн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд " ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй" гэв.

Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн, АНУ-ын Цэргийн академийг ерөнхий цэргийн офицероор төгссөн бөгөөд 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож явсан эрхэм аж. Тэрбээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITY (197.210.28.122)

    2019-08-09

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

  • Sanal (202.9.42.177)

    2019-08-08

    Ug n yamar ch turiin ailchlal huleen avalt deer uguh beleg n erunhiilegchin ugsun beleg s iluu esvel adil baih hereggui yum l da ,