Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас сэрэмжлүүлж байна

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс /ЗЗОБ/ Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагаа улам идэвхжиж, томоохон дүүргүүдэд амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулагдаж байна. Мөн Хонконгийн олон улсын нисэх буудалд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тайван суулт хийж байна.

Сүүлийн үед жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэж, үймээн самуун дэгдэн, цагдаа, жагсагчид болон жагсагчдын эсрэг бүлэглэлүүдийн хооронд тогтмол мөргөлдөөн гарч байна. Тодруулбал, наймдугаар сарын 11-ний жагсаалыг цагдаагийн байгууллага хүчээр тараахдаа хуванцар сум хэрэглэснээс үүдэн маргааш нь буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хонконгийн олон улсын нисэх буудалд олон мянган хүн цуглаж, нислэгийн бүртгэлийн ажиллагаа саатсан тул 16.00 цагаас хойшхи бүх гарах нислэгийг цуцлав.

Иймд иргэдийг Хонконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байх, шөнө оройн цагаар болон амралтын өдрүүдээр олон хүн цугласан газруудад очихгүй байх, дамжин өнгөрөх нислэгээ Хонконгоос өөр газрыг сонгон нисэхийг Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

ХОНКОНГ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ХАЯГ

Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, 
Lippo Centre 89 Queensway Road Admiralty 
Цахим хуудас: www.hongkong.consul.mn 
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn 
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/ 
Утас: 852 25222400 
Факс: 852 25222405

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)