Д.Тогтохсүрэн: Парламентын гишүүдийг 108 болгох заалтыг тоо нь олон байна гэж гишүүд үзэж байгаа

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг энэ даваа гарагаас эхлэн бүтэн дөрвөн өдөр хуралдаад байна. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс мэдээлэл авлаа.

Д.Тогтохсүрэн “УИХ-ын 62 гишүүнээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой төсөл өргөн баригдсан. Энэ хоёр төслийг нэгтгэх, цэгцлэх, зөвшилцөх асуудал яригдаж байна. Хоёр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Нэг нь Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг нөгөө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгийн санал, хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдлаа. Эцсийн шийдэл гараагүй. Хэдэн зүйл дээр тогтоогүй байгаа. АН-ын бүлгээс Ард нийтийн санал асуулга явуулах санал гаргасан. Манай бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзсэн.

Парламентын гишүүдийг 108 болгох заалтыг тоо нь олон байна гэж гишүүд үзэж, дэмжихгүй гэдэг саналтай байгаа. Гишүүдийн тоог нэмэх дээр олон нийт шүүмжлэлтэй хандах байх. МАН-ын бүлгээс өчигдөр, өнөөдөр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажил хийгдэж байна. АН-ын хувьд ирэх нэг дэх өдөр хуралдаж, шийдвэрээ гаргая гэж байгаа” гэлээ.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (202.21.124.19)

    2019-08-21

    Гишүүдийн тоо бол маргаад байх чухал асуудал биш, 76 байгаа нь болно. Харин Шүүх засаглалын бие даасан байдлыг хангах өөрчлөлтийг ҮХНӨ-д тусгахаас тойрч, Еөкийн санаа саналд нийцэх гэж чардайж байгаа МАН-ыг хараал ой гутчихлаа. Энэ нам өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал, олон түмнээ түшсэн хандлагаа нэгэнт алджээ. Одоо ядаж Шүүх, Прокурорын томилгоонд Ерөнхийлөгч оролцдогийг болиулах хэрэгтэй, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв. Ард түмэн үүнийг л хүсч байна. Олон толгойтой бус нэг толгойтой төрийг.

  • (66.181.185.53)

    2019-08-18

    Ард түмэн 76 аараа бай л гэж бгаа шүү. гишүүдийн тоо ихдээгүй .

  • зочин (202.9.42.221)

    2019-08-16

    етг -дарга тоо бодож ,томьеонд оруулж бодоод 108 гишүүнтэй болгох нь зөв гэнээ. царцаа дэвхэрээд буух назраа мэддэггүй гэж, энэ хүн төрөөр тоглож болно гэж хэнээс сураа бол ,бид иим л хүмүүсийг толойдоо залаад байгаа даа. бид бас бид юмаа хөөрхий.

  • Дорж (202.21.124.130)

    2019-08-16

    Ард түмэн шударга ёсыг л хүсч байна. Шударгууг тогтооё гэвэл Шүүх засаглал хараат бус, бие даасан байх шаардлагатай. Тиймээс Шүүх засаглалын /шүүх, Прокурор/ томилгоонд Ерөнхийлөгч (Нэг хүний засаглал) оролцож байгааг болиулах нь Үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт. Үүнийг хийж чдаахгүй бол Үндсэн хуулиар оролдохоо больсон дээр.

  • Зочин (202.21.124.130)

    2019-08-16

    ЗӨВШИЛЦӨЖ НАЙМААЛЦАХ БИШ, ЗӨВ ӨӨРЧЛӨЛТИЙГ Л ТУСГАХ ШААРДЛАГАТАЙ. ЧИМИД ГУАЙ ШИГ МЭДЭХ ОДОО АЛГА. ЭХ БАРИГЧ ГЭХ ЛУНДЭЭЖАНЦАН ДЭНДҮҮ БӨӨРӨНХИЙ, ГУЙВЖ ДАЙВАМТГАЙ. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХ МЭДЛИЙГ БҮРЭН АВАХ САНАЛ ИРҮҮЛЧИХЛЭЭ. МАН ХАГАРАЛТАЙ. ҮНЭНД ХҮРЭХ БОЛОМЖ АЛГА. ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БОЛИО, БОЛЬ.

  • Иргэн (202.21.124.130)

    2019-08-16

    УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлага огт байхгүй. Та нар иргэн, ард түмний шууд сонгох эрхийг намуудад авч өгдөг Пропорционал болон Холимог гэх холиодог тогтолцоог Үндсэн хуульд оруулбал том алдаа болно шүү. Үндсэн хуульд сонгуулийн аль нэг тогтолцоог бус, зарчмыг тодорхой зааж өгөх ёстой. Тэр зарчим бол төрийн төлөөллөө иргэн намын нэр, нөлөөгүйгээр өөрөө шууд сонгох зарчим юм. МАН-ынхаан Та нар Ерөнхийлөгчийн гарт бүрэн орсон тул яаж ч чадахгүй. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хэрэггүй.