“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020

/Улсын хэмжээнд/

Дэмжигч байгууллага

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар

Тавигдах шаардлага:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд:

Уул уурхайн ашиглалтын технологи
Геологи
Уул уурхайн менежмент
Маркшейдер
Ашигт малтмалын баяжуулалтын  технологи 
Уурхайн машин тоног төхөөрөмж
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт 

Агрономи
Хөрс судлал, агрохими
Ойн иженер
Экологи, байгаль хамгаалал
Байгаль орчны нөхөн сэргээлт
Цахилгааны инженер

Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнбусад арга хэмжээнд оролцсон байх;
Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх материал:

Магадланитгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.

Материал хүлээн авах

Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.

Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.

Холбоо барих

Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Утас: 976-75055555 /707/

          976-99180200

Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)