Нийслэлчүүд дугуйн спортоор өрсөлдөж, хурд хүчээ сорилоо

Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадмыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Дугуйн холбоо хамтран өнөөдөр /2019.10.19/ дугуйн парад, уралдааныг зохион байгуулж, нийт 300 гаруй мэргэжлийн спортын тамирчид болон сонирхогчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү энэ үеэр хэлэхдээ “Дугуйн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, 300 мянгад дөхөж байна. Дугуйн спорт хамгийн олон сонирхогч тамирчинтай спорт болон хөгжиж байгаа нь цаашид манай залуус энэ төрөлд улам их амжилт гаргах боломж, ирээдүй харагдаж байгаа юм. Монголын дугуйн спортын тамирчид олон улсын тэмцээн, уралдаанд тогтмол амжилт үзүүлж байгаа. Цаашид холбооны зүгээс мэргэжлийн тамирчдынхаа чансааг улам нэмэгдүүлж, олимпийн наадамд тамирчдаа бэлтгэн оролцуулах зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд дугуйн мэргэжлийн спортын цогцолбортой болох үүднээс гадна, дотны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцон, дугуйн спортод хөрөнгө оруулахаар ажиллаж байна” гээд энэхүү арга хэмжээ нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл амьдрах дадал, хэвшил олгох хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтойг онцлов.  

Иргэдийн спортын VIII их наадам спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуус, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)