Торгуулийн мэдээллийг жолоочийн гар утсанд мессежээр хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Мессежээр зөвхөн зөрчил үйлдсэн гэх мэдээллийг хүргүүлэх ба дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, http://ww.torguuli.police.gov.mnhttp://www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Автотээврийн үндэсний төвд хандан бүртгэлтэй утсаа баталгаажуулан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Лавлах утас: 70111618, 70111642

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)