Таксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварчээ

Таксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварчээ. Тодруулбал энэ сарын 6-ныд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрээс 6,7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.

Энэ тухай тэрбээр "Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал "Туслаарай" гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм.  Үйлчлүүлж байсан хүн "Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна" гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6,7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан" хэмээжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Unshigch (84.226.29.76)

    2019-11-08

    Saihan setgeltei, ene saihan zaluusiin byan zaya ni delgerch yavah boltugai. Bi tanaar yneheer ih baharhaj baina. Ter 2 hyyhed yneheer aztai hyyhdyyd. Ta byhend bygded ni AZ jargal, eryyl enh, amjilt hysen erooe