Улаанбаатарт өдөртөө 3-5 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Алтай, Хангайн уулархаг нутгуудаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч халтиргаа

гулгаа үүссэн байгааг анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  3-5 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)