Хонконгт зорчих иргэдийн анхааралд!

Хонконгт олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, эрчимжих хандлагатай байгаа бөгөөд нэг хүн буудуулж хүнд шархдсан байна.

Хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр мэдээлснээр дараах газруудад эсэргүүцлийн жагсаал болох юм байна. Үүнд:

11 сарын 12-нд: 20:00 цагт “New Town Plaza, Shatin”
11 сарын 14-нд: “Edinburgh Place” болон “Hong Kong Stadium”
11 сарын 19-нд: “Hong Kong Stadium”
11 сарын 21-нд: 19:00 цагт “Yuen Long Station”

Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)