ҮХЦ-ийн даргыг торгон, хилийн хоригийг цуцалжээ

Улаанбаатар-Инчон чиглэлд Кореан Эйр компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн хэрэгт буруутгагдан, шалгагдаж байсан Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн гэж http://www.ajudaily.com/ мэдээллээ.

52 настай Доржийн Одбаярыг хүнд хэрэг үйлдээгүй тул шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн, тэрбээр онгоцонд "согтуу байсан, юу хийснээ санахгүй байна" хэмээн мэдүүлсэн байна.

Одбаяр болон Монголын өөр нэг албан тушаалтныг 10 дугаар сарын 31-ний өдөр Инчоны нисэх буудал дээр цагдаагийнханд хүлээлгэн өгсөн юм. Дараа нь тэднийг сулласан ч Одбаяр Өмнөд Солонгост эргэн ирж мэдүүлэг өгсөн гэж эх сурвалж дамжуулжээ.

Өмнөд Солонгост нислэгийн аюулгүй байдалтай холбоотой хууль журмыг ихээхэн чангатгасан бөгөөд онгоцны үйлчлэгчдийн эсрэг үйлдэл гаргавал үйлчлэгчид хүч хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Мөн бэлгийн дарамттай холбоотой гэмт хэрэгт 10 жил хорих ял эсвэл 15 сая хүртэлх воноор торгох журмыг MeToo хөдөлгөөн өрнөснөөс хойш батласан хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • bold (89.32.122.210)

    2019-11-14

    солонгосчууд олон улсын хууль дүрмийг тоохгүй хүний эрх, Монголчуудыг доорд үзэж иргэнийг нь олон улсад нүүрийг нь харуулж янз бүрээр бичиж хүний эрхийг зөрчиж байна Нөгөө хуульчид сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчид хаа байна иргэн хүний эрхийг хамгаалаач ээ. Бусад бүх орны ТВ бүр гэмт хэрэгтний нүүрийг харуулдаггүй биздээ хараарай. Хариуцлага тооцох бол эх орондоо

  • AX (192.82.69.88)

    2019-11-13

    Манайд чинь нислэгийн аюулгүй байдлыг зохицуулсан дүрэм журам байдаггүй юм уу. Согтуу хүнийг агаарын тээврээр үйлчилж болдог юм уу?

  • AX (192.82.69.88)

    2019-11-13

    Манайд чинь нислэгийн аюулгүй байдлыг зохицуулсан дүрэм журам байдаггүй юм уу. Согтуу хүнийг агаарын тээврээр үйлчилж болдог юм уу?