ЗТХЯ-ны ТНБД С.Батболдыг хүлээснээс онгоцны зорчигчид цаг гаруй тавгүйтжээ

Өчигдөр буюу энэ сарын 13-ны 16.10 минутад нисэх хуваарьтай байсан “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Мөрөн-Улаангом чиглэлийн онгоц зорчигчдоо цаг гаруй хүлээлгэжээ. Учир нь нэгэн эрхмийг хүлээсэн гэнэ. 

Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тухайн онгоцыг хүлээлгэснээс үүдэж цаг орчим саатсан онгоцонд байсан хүмүүс тавгүйтэж, хүүхдүүд нь уйлалдаж байсан талаар тус онгоцонд зорчихоор суусан иргэн сошиал орчинд бичжээ. Тэрбээр цаг орчмын дараа онгоцонд орж ирэхдээ зорчигчдоос огт уучлал гуйгаагүй талаар тэнд байсан иргэд мэдээлэл өглөө. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (122.201.23.226)

    2019-11-14

    erdoosoo l ug hunii humuujil,yos surthuunig haruulj bgaa yavdal

  • Зочин (202.21.127.165)

    2019-11-14

    МАН-ы хурган дарга нарын мөн чанар нь л харагдаж байгаа юм Ддээдэст долгинуур,доордост хатуу