УИХ-ын тамгын газарт ажлын байрны сул орон тоонд ажиллахыг урьж байна

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Нэг. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт, хүний нөөцийн албанд хаяглан 2019 оны 11 дүгээр  сарын 13-наас  2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл шуудангаар материалаа ирүүлж  бүртгүүлнэ.

Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.

Хоёр. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

1. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг  А, Б маягтын дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Гурав. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд УИХ-ын Тамгын газрын 266166 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно. 

2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 09.00 цагт сонгон  шалгаруулалт эхлэх бөгөөд бичиг баримтын тавигдах шаардлагыг  хангасан иргэдэд урьдчилж мэдэгдэн доорхи байдлаар зохион байгуулна.  

Ур чадварын түвшингийн шалгалт 

  1. Мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалтад орно
  2. Ярилцлагын шалгалт / мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)