Харилцан хяналттай, тэнцвэртэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийлээ гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөснийг тэрбээр дурдаад, энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсан. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсныг тэрбээр онцлов.   

“Олон хүний хамтын хөдөлмөр, ард иргэдийн итгэл зүтгэлийн дүнд тогтвортой хөгжлийн үндэс тавигдах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Ингэснээр хариуцлагатай, тогтвортой, хяналттай төр бий болох боломж бүрдэж, хууль эрх зүйн хувьсгал хийгдэх эхлэл тавигдаж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зорилт хангагдсан гэж үзэж байгаа гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)