Ипотекийн зээлд 340.3 тэрбум төгрөг олгоод байна

Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,161 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,453 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,291 иргэнд тус тус олгосон байна.

Цаашид он дуустал сар бүр тогтмол 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно гэж Монголбанкнаас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)