7 нэр төрлийн хатаасан жимс, самар худалдаанаас татан авалт хийлгэлээ

 

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Номин тав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад батлагдсан удирдамжийн хүрээнд улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэрүүнийг худалдаалах үйл ажиллагаанаас татан авалт хийлгэж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулж ажиллалаа. Илэрсэн зөрчилд нь чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)