Б.Жамбалбаярням дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Монголын оюун ухааны академийн тамирчид олон улсын тэмцээнд оролцохоор БНХАУ-ыг зорьсон. Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оюунаа сорьж байгаа манай улсын тамирчид дэлхийн чансааг шинэчилсэн сайхан мэдээг дуулгалаа.

Монголын баг тамирчид одоогоор 45 медалиас 31-ийг нь авах болзол хангаж, дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. Тухайлбал, Монголын оюун ухааны академийн тамирчин, Азийн мастер Б.Жамбалбаярням “Зураг” төрлийн бага насны ангилалд таван минутад 333 зураг тогтоон дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орон орны шилдэг 130 орчим тамирчин өрсөлдөж байгаа юм.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)