Хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Офицер, ахлагч бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус сургуульд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Сургуулийн хүрээнд “Цэргийн алба хаагчийн ёсзүй”, “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”, “Цэргийн биеийн тамирын заавар” сэдэвт онолын болон дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.

Хээрийн дадлага сургууль энэ сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Би (203.91.115.40)

    2019-12-07

    ҮАБ- аас П.Мөнгөншагай гэх мэт 10 аад ахлагч офицер Солонгост 2 сар ажиллаа арга хэмжээ аваачээ та нар мэдэж бну.

  • Хана (203.91.115.40)

    2019-12-07

    Хоцрогдсон арга ОБЁГ алба хаагчдын тал илүү хувь нь Бадралын хүүхнүүдээр дүүрсэн шүү дээ .чаддаг чаддагүй хогнуудаар энэ албыг алж бна тэднийгээ цэргийн хэргийн мэдлэг олсон гэж хуцах гэж ийм юм хийдэг арга.Хүүхэн Бадрал гэж албаныхан нь дууддаг болсон юм билээ .Жангаа идэх болохоор хүүхнүүд нь яадаг бол .

  • (203.91.115.41)

    2019-12-06

    Hundetgej yavdag shuu eh oron duudhad jinheneeesee ta nar l bosno ter bol todorhoi taivan tsagt orkuudiin eh oron gj jujiglehiig l harah yum daa Mongol tseregiin yaruu aldar badartugai ! Amjilt