Автомашины дугуй хулгайлж байсан этгээдийг үйлдэл дээр нь барив

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн Бугат-112 чиглэлийн эргүүлийн офицер а/д У.Золзаяа, а/а Э.Пүрэвсүрэн нар 2019.12.09-ний 04 цаг 22 минутанд БГД-ийн 8 дугаар хороо 99 дүгээр байрны зогсоол дээр байсан иргэн Т-ийн эзэмшилийн TOYOTA VEROSA машины зүүн хойд талын дугуйг Ж гэгч нь SONATA-6 маркийн машин ашиглан хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлж ажиллаа.

Иргэд та бүхэн автомашинаа харуул хамгаалалттай газар байрлуулах, дохиолол суулгахыг зөвлөж байна. 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.116.56)

    2019-12-09

    хулгай нарт хатуу ял өгөх хэрэгтэй дээ хохирогч нар эд материал сэтгэл санаагаар үнэхээр их хохирдог гэдгийг наад хүмүүстэй ойлгуулах л хэрэгтэй дээ