М.Билэгт гишүүн сайтуудыг дэмждэгээ илэрхийлэв

/Видео чуулганы нэгдсэн хуралдаан/

УИХ-ын пүрэв гарагийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн нийгмийн идээ бээрийг, тэр зөрчлүүдийг, ноцтой алдаануудыг нотлох баримтад тулгуурлан маш их гаргаж ирж байгаа.

Хэвлэл мэдээллийнхний буянаар хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүрч, шалгах нөхцөл бүрдэж байгаа. Телевизүүдээс гадна мэдээллийн сайтууд сайн ажиллаж байна. Сайтуудын контент маш сайн хөгжиж байгаа. Тиймээс эднийхээ зөвийг нь дэмжиж байх нь зүйтэй. Сайтууд контентуудыг хөгжүүлж, Монголын телевизүүдийн нэвтрүүлгийн чанарт ч нөлөөлж байгаа гэдгийг онцолж хэлье” гэж байлаа.

 

Б.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.40.0)

    2019-12-13

    balai awgai ix ym demjijdee