Ж.Бямбадорж: Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол манайд хамгийн их ирдэг

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1950 оноос тэмдэглэж эхэлсэн. Хүний эрхийг хангаж, хамгаалах үндсэн зарчмуудын нэг нь олон нийтийн оролцоог хангах явдал бөгөөд дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөө хичээн зүтгэж буй энэ цаг мөчид хүний эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч, хүний эрхийн түгээмэл соёлыг бэхжүүлэхэд хүн нэг бүрийн оролцоог хангаж гэмээнэ бид тогтвортой хөгжилд хүрч чадах юм.  Угтаа бид Ази тивдээ хүний эрхийн хувьд харьцангуй гайгүй  орны тоонд орно. Яагаад гэвэл хүний эрхийг хангах улс төрийн, хууль зүйн, эдийн засгийн гэх гурван баталгаа манай улсад бүрдсэн. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол манайд хамгийн их ирдэг. Дараагаар нь ажлын байрны төрөл бүрийн дарамт буюу бэлгийн дарамттай холбоотой гомдол их ирдэг. Мөн цагдан хоригдож байгаа хүмүүсийн асуудлыг бид өөрсдөө шийддэггүй. Холбогдох газрууд нь шийддэг.

Харин бид хөдөлмөрлөх эрхтэй гомдлуудыг бараг шийдэж байгаа. Шаардлага зөвлөмжийг хүргүүлж, заавал биелэлтийг авч байгаа. Мэдээж хэрэг Хүний эрхийн комисст мэдэгдлээ гээд гадуурхах явдал байдаг.  Тиймээс байгаа газартаа айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдралыг бий болгохын тулд эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаардлага идэвхтэй иргэн байхыг уриалж байна. Хуулийн хүрээнд харьяалагдсан асуудлыг бид өөрсдийн хүрээнд шийдэж байгаа. Мөн асуудлуудыг хариуцдаг байгууллагууд руу нь шилжүүлж, ХЭҮК өөрөө хяналт тавьдаг. Иргэн Болороогийн хувьд тухайн хэрэг нь эрүүгийн хэрэг учраас холбогдох газрууд анхаарч ажиллаж байгаа. Ер нь бол Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах алба зориуд татан буугдсанаас хойш, эрүү шүүлттэй, гэмт хэргийн өнгө аясыг өөрчилдөг явдал Монгол Улсад зүгээр л хэвийн үзэгдэл болсон. Би ингэж хэлснийхээ хариуцлагыг хүлээнэ” хэмээв.

 

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • ард түмэн (174.21.43.87)

    2019-12-17

    Ene tegeed hediig ni yaaj shiidsen bol???too buu yari ur dungee yariach.er ni ene baiguullaga yu hiidgiin bee

  • Нийслэл хүү (66.181.166.127)

    2019-12-16

    Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол гаргахад манай харьяалал биш гэсэн үндэслэлээр буцааж байсан даа.

  • (202.9.40.11)

    2019-12-16

    Uhsen nohoin otsgor tegeed ih gomdol irlee geed enenii shiidsen neg gomdol bgaa uy...hudlaa humuusiin itgeleer togloj gomdol tsugluulj nadad tudun hun handlaa gej orilj ybshaas ouynchimeg abgai ene 2t uur hiij buteesen uy bna aa...