Хууль бус ан хийсэн иргэдэд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна

"Өвөр гүнтийн товчоо"-гоор нэвтэрсэн "62-00 УАЕ Nissan patrol" машиныг шалгахад жолооч Ю.А нь гарал үүсэл болон зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар агнасан, эвдэж жижиглэсэн зэрлэг гахайн мах, ятуу шувуу нэг ширхэг, ленок, зурхай загас хоёр ширхэг МР-153 маркийн буу тээвэрлэж явсныг шалгалаа. Иргэний бууг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

"Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо"-гоор "ХОҮ 10-11" дугаартай тээврийн хэрэгслээр тарваганы найман тулам тээвэрлэж явсныг ЗӨСҮТ-д хүлээлгэж өглөө. Завхан аймгаас тээвэрлэж явсан ховор төрлийн хоёр алтайн хойлог шувуу тээвэрлэж явсныг илрүүллээ. Зөрчил гаргагчдад шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)