Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх хэрэгтэй 5 зүйл

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлээд байна.

Эхний ээлжийн 20,000-ыг тараасан бол  энэ бямба гарnгт дараагийн ээлжийн 60,000 ширхгийг хүлээн авахад бэлэн болоод байгаа юм.

Иймд угаарын хийн мэдрэгчийг зааврыг дагуу ажиллуулж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж, ашиглалтын зааврыг танилцуулж байна. 

ТӨХӨӨРӨМЖИЙГ ХЭРХЭН АЖИЛЛУУЛАХ ВЭ? 

-Төхөөрөмжийн сав баглаа боодлыг задласны дараа батарейг хийж, мэдрэгч өөрөө өөрийгөө шалгаж дуусах хүртэл ойролцоогоор гурван минут хүлээнэ.

-Асаах үед төхөөрөмж нь жингэнэн дуугарч улаан гэрэл нэг удаа анивчна.

ДОХИОГ ШАЛГАХ:

-Төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон LED дэлгэц, дохиоллын батарейны ажиллагааг шалгахын тулд “Test” товчийг хэдэн секундын турш дарж шалгана.

-Хэрэв төхөөрөмж нь 30 секунт тутамд ногоон гэрэл асахгүй эсвэл LCD дэлгэц дээр “Err” мэдээлэл гарч байвал төхөөрөмжинд гэмтэл гарсан байдлыг илтгэнэ.

ТӨХӨӨРӨМЖИЙГ ДОЛОО ХОНОГ БҮР ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

ДОХИО ДУГАРЧ БАЙГАА ҮЕД:

-Дохиолол дугарч байгаа үед “Reset” товчлуурыг дарж дохиог унтраана.

-Унтраасны дараа угаарын хийн хэмжээ хэвээр байвал дохиолол дахин дугарна.

-70ppm-200ppm хооронд байвал 5 минутын дараа дохиолол дахин дуугарна.

-200ppm-ээс их байвал дохиолол тун удалгүй дахин дугарна.

-70ppm-ээс бага үед дохиолол дахин дуугарахгүй.

ДОХИОЛОЛЫГ ТООХГҮЙ ӨНГӨРӨӨЖ БОЛОХГҮЙ

ДОХИОЛЛЫН САНАХ ОЙ:

-Таныг эзгүйд дохиолол дугарсан бол та дараа нь Test/Reset товчлуурыг хэдэн секундын турш дарахад ногоон гэрэл секунд бүр анивчиж, илэрсэн угаарын хийн дээд хэмжээг дэлгэц дээр үзүүлнэ.

-Товчлуурыг дахин дарах юмуу эсвэл нэг минутын дараа төхөөрөмж автоматаар хэвийн байдалд эргэн орно.

ДОХИОЛОЛ ДУГАРСАН ҮЕД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Түргэн дуудах

-Хаалга болон цонхыг нээх, цэвэр агаарт аль болох хурдан гарах

-Гэрийн бүх гишүүдээ бүртгэх

-Хариуцсан байгууллагын хүмүүс ирж тухайн нөхцөл байдалд арга хэмжээ авахаас гэр рүүгээ буцаж орохгүй байх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)