3x3 сагсан бөмбөгчид Европыг зорилоо

“Токио-2020” олимпын эрхийн төлөөх тэмцээнд авхаалж самбаагаа сорихоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа манай улсын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид Европыг зорилоо. Тэдэнтэй “Ub MMC Еnergy” багийн захирал Г.Батцэнгэл хамт явж байгаа юм. Манай тамирчид ирэх гуравдугаар сард олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцоно.

Тамирчид маань чухал тэмцээний өмнө Серби, Словени улсын шилдэг багийнхантай хамтарсан бэлтгэл хийхээр явж байгаа нь энэ. Тэд ирэх сарын 1-нд Серби улсын Нови Сад хотод болох шилдэг зургаан багийн тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд оролцож байгаа улсуудын баг тамирчид олимпын эрхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд Азиас Монгол Улсын шигшээ  багийг уриад байгаа билээ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сагсан бөмбөгийн 3x3 төрлийн “Токио-2020” олимпын наадамд шууд оролцох дөрвөн багийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зарласан. Манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид олимпод оролцох эрхээ шууд авсан бол эрэгтэйчүүд эрхээ аваагүй байгаа юм.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)