Рафаэла Сильвагийн барилдах эрхийг хаслаа

“Рио 2016” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумьяаг ялж түрүүлсэн Бразилын тамирчин Рафаэла Сильва допинг хэрэглэсэн учир Олон улсын жүдо бөхийн холбооноос түүний барилдах эрхийг нь хоёр жилээр хасчээ.

 

Рафаэла Сильва өнгөрсөн жилийн наймдугаар сарын 9-нд Пан Америкийн наадамд оролцох үедээ өгсөн шинжилгээнээс нь фенотерол илэрсэн байна.

 

Тамирчин уг бодисыг биед нь санамсаргүйгээр орсон гэж үзэж байгаа бөгөөд Спортын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

 

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.68.147)

    2020-01-29

    трущобоос гаралтай хүүхэд яаж олигтой байх вэ