3x3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын тэмцээн болно

Серби улсын Суботица хотод 3x3 сагсан бөмбөгийн “Токио-2020” олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй зургаан багийн тэмцээн боллоо.

Монгол Улсын шигшээ багийнхан Сербийн багтай тоглож 21:15, дараа нь Словенитэй талбайд гарч 21:13-аар тэмцээнийг өндөрлүүлэв. Манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, А.Гансүх, А.Ананд нар багтсан юм. Словени улсад энэ сарын 8,9-нд олимпод оролцохоор бэлтгэж буй шилдэг багуудын тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсыг төлөөлөн хэнийг талбайд тоглуулахыг тухайн үед нь шийдэх ажээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)