Д.Сарангэрэл сайд цагаан сарын баярыг цуцлах санал гаргалаа

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг гаргаж байгаагаа өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдлээ. Мөн энэхүү саналыг иргэн хүний хувиар гаргаж байгаа гэдгээ онцолжээ. 

Тэрбээр, "Улсын онцгой байдлын комисс 'Цагаан сар"-ын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү ? Өнөөдөр өглөө 8.30 минутанд Гадаад яам дараах мэдээллийг өгч байна. Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Корона вирусын халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 9 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй.

Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусын халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусын халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ.

Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл." гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • ИРГЭН (202.21.124.22)

    2020-02-10

    МАШ ЗӨВ. ЭРҮҮЛ БАЙЦГААВАЛ ХЭЗЭЭ Ч ЗОЛГОЖ БОЛОХ ШҮҮ ДЭЭ.

  • ГАЛАА (150.129.140.249)

    2020-02-09

    Маш зөв нэг дэх өдөр буюу 2- р сарын 10 нд ЗГ-г ээлжит бусаар хуралдаж ХОТ,АЙМАГ,СУМ ын төвд Цагаан сар тэмдэглэхийг хориглох хэрэгтэй

  • ganbaa (103.9.90.98)

    2020-02-09

    hytad shig buh aimgaaraa haldvar taraachihgui bh ym san

  • МАН-ЫН ГИШҮҮН (192.82.70.211)

    2020-02-08

    ХУВЬТАЙ ХҮН ХУЛГАНА ЖИЛИЙГ ҮЗДЭГ. ЦУЦАЛЬЯ ГЭЖ БАЙХААР ЦОМХОН ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНДЭЭ ГЭЖ ПОПОРМООР !!! ХОРЬСОН Ч ЭС ХОРЬСОН Ч ШИНЭЛНЭ !!!

  • Усан нүдэт (192.82.76.107)

    2020-02-08

    Цагаан сарыг дараа жил больё. Амьд үлдвэл учир нь олдоно гайгүй

  • (202.126.89.179)

    2020-02-08

    ДЭГДЭЛТИЙН. ИДЭВХЖИЛТИЙН ОРГИЛ ҮЕД ЦАГААН САР ТААРАХ ГЭЭД БНА ЦУЦАЛСАН ДЭЭР