Азийн аваргад хүч үзэх бөхчүүдийг тодрууллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодруулсан байна.

Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчнаа “сойх” юм. Энэ удаагийн тивийн аваргад манай улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтан долоо, мөнгөн медальтан 10, хүрэл медальтай бөхчүүдийн дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзориг нар ажиллана.

Харин эмчээр Б.Ганзолбоо ажиллах бол олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан шүүгчээр Азийн аваргыг зорих ажээ. Монголын эрэгтэй бөхчүүд 1989 онд Японы Оараид, бүсгүйчүүд 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон тивийн аваргад анх оролцсоноос хойш 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох бөхчүүд:

Эрэгтэйчүүд:

 

57 /га-Б.Төгс

61 кг-Н.Ганбаяр 65 кг-Б.Нямдорж 70 кг-Э.Тэмүүлэн

74 кг-З.Сумъяабазар 

79 кг-Д.Батзул 

86 кг-Г.Ганхуяг 

92 кг- М.Цогтгэрэл 

97кг-Б.Өлзийсайхан 

125 кг-Д.Хүдэрбулга

 

Эмэгтэйчүүд:

 

50 кг-Б.Мөнхнар 

53 кг-Г.Отгонжаргал 

55 кг-М.Дөлгөөн 

57 кг-Э.Даваачимэг

59 кг-А.Батцэцэг

62 кг-П.Номин-Эрдэнэ 

65 кг-Э.Дэлгэрмаа

68 кг-Э.Дэлгэрмаа

72 кг-Э.Цэвэгмид 

76 кг-Г. Ариунжаргал

 

Сонгомол бөх:

 

60кг-М.Даваабанди

 

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)