"Токио-2020"-ийг зорих эрх авсан тамирчин болон спортын төрөл

Зуны XXXII олимпын наадам “Токио-2020”-д дэлхийн 205 орны тамирчид спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө. Ирэх долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд арлын орон Японы задгай болон дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн, спортын танхим зэрэг нийт 42 байршилд зохион явуулах олимпын уралдаан тэмцээнд оролцохоор одоогийн байдлаар болзлоо биелүүлсэн баг, тамирчдыг танилцуулж байна.

Хувийн амжилтаараа Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан тамирчин

БУУДЛАГА

1. Олимпын мөнгөн медальт

О.ГҮНДЭГМАА - 25 метрийн, спорт гар бууны төрөл (эмэгтэй)

2. Олон улсын хэмжээний мастер

Ц.АНУДАРЬ -10 метрийн, хийн гар бууны төрөл (эмэгтэй)

3.Олон улсын хэмжээний мастер

Ө.ЕСҮГЭН -10 метрийн, хийн урт бууны төрөл (эмэгтэй)

4. Олон улсын хэмжээний мастер

Э.ДАВААХҮҮ -10 метрийн, хийн гар бууны төрөл (эрэгтэй)

 

МАРАФОН

 

1. Олон улсын хэмжээний мастер

Б.МӨНХЗАЯА (эмэгтэй)

2. Олон улсын хэмжээний мастер

Ц.БЯМБАЖАВ (эрэгтэй)

 

БАЙТ ХАРВАА

 

1. Олон улсын хэмжээний мастер

Б.ОТГОНБОЛД (эрэгтэй)

 

Тамирчдын гаргасан амжилтын үр дүнгээр Монгол Улсын төлөөлөл олимпод оролцох төрөл 

 

Багийн спорт тоглоом, түүнчлэн чөлөөт, сонгомол, жүдо бөх зэрэг төрөлд хувийн амжилтаараа олимпын эрх эх орондоо авчирсан ч уг тамирчныг олимпод заавал оролцуулна гэсэн дүрэм байхгүй. Тухайн тамирчин гаргасан амжилтаараа өөрийн улсынхаа төлөөллийг олимпод оролцуулах эрх авч байгаа алхам. Харин эх орондоо олимпын эрх авчирсан тамирчнаа олимпод явуулах уу, өөр нэгнийг илгээх үү гэдэг нь дасгалжуулагчдын эрх мэдлийн асуудал юм.

 

ЧӨЛӨӨТ БӨХ

 

1. Эрэгтэй, 65 кг-ын жинд нэг бөх

2. Эмэгтэй, 68 кг-ын жинд нэг бөх

 

САГСАН БӨМБӨГ

 

1. Эмэгтэй баг. ЗхЗ-ын төрөл

 

“ТОКИО-2020” ПАРАЛИМПЫН ЭРХ АВСАН ТАМИРЧИД

 

1 .Гавьяат тамирчин

Э.СОДНОМПЭЛЖЭЭ (эрэгтэй) - Пара пауэрлифтингийн төрөл

2. Олон улсын хэмжээний мастер

3. ГАНБААТАР (эрэгтэй) 

Пара буудлага. 10 метрийн, хийн гар бууны төрөл

3. Г.БОЛОР-ЭРДЭНЭ (эрэгтэй) 

Пара таеквондогийн төрөл 61 кг

4. Х.ЭНХТУЯА (эмэгтэй) 

Пара таеквондогийн төрөл 49 кг б.Спортын мастер Н.МӨНХБААТАР 

(эрэгтэй) - Пара байт харваа.

 

 

Б.Ерэнтэй

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (122.201.19.99)

    2020-02-17

    Эмэгтэй сгасан бөмбөг хол явнаа амжилт