Э.Ариунтунгалаг тэмцээндээ амжилттай оролцлоо

Италийн Антхольц хотод эхэлсэн биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын биатлоны шигшээ багийн тамирчин Э.Ариунтунгалаг амжилттай оролцлоо. Тэрбээр эмэгтэйчүүдийн 15 км-ийн гараанд гарч уралдсан 100 тамирчнаас 98 дугаарт бариалсан байна. Түүний ард орсон Литва болон Румыний тамирчин замаа дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлжээ.

 

Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин анх удаа оролцож байгаа нь энэ юм. Манай тамирчин Э.Ариунтунгалагийн хувьд 23 настай бөгөөд өмнө нь гүйлтийн цанын спортоор хичээллэж байгаад өнгөрсөн оны зургаадугаар сараас биатлоноор дагнажээ.

 

 

Э.Ариунтунгалаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ Италийн Валдидентро, Мартелл хотод Беларуссийн Гавьяат дасгалжуулагч Александр Поповын удирдлага дор базаажээ.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Хэнчбиш (98.244.106.112)

    2020-02-20

    Урьд нь очиж байгаагүй өндөр уулын бусэд эмэгтэй тамирчдын хамгийн холын зайг дуусгана гэдэг ялалт л гэсэн Яг өөрийн гэсэн буутай болоод буудлагын бэлтгэл Sky resort бааз дээрээ уулын цанын бэлтгэл сайн хийх хэрэгтэй байх дааХятадын биатлоны холбоотой тохиролцон Домрачевагийн удирдлага дор бэлтгэл хийх арга олдохгүй болов уу

  • (202.21.96.162)

    2020-02-20

    Болж байна Цаашид улам их хичээж амжилт гаргаарай