Цагдаагийн алба хаагчид мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохицуулалт хийж ажиллаж байна

Улсын онцгой комиссоос коронавирусын халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан билээ.

Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод Хяналтын Хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар хамтран хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах тэмдэг хаалт байрлуулах ажлыг зохион байгуулан товлосон хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Баянзүрхийн товчоо, Өлзийтийн пост, Баруун турууны пост, 61-ийн гарам, Эмээлтийн пост гээд нийт 8 постонд зам хаах тэмдэг, хаалт байрлуулаад байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)