Улаанбаатар хот руу орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл Ерөнхий сайд тавив

 Өнөөдөр  /02.26/ Засгийн газар Коронавируст халдвар(COVID-19) урьдчилан сэргийлэх цогц асуудлаар  Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж байна.

Орон нутгийн зам, УБ-руу орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл Ерөнхий сайд тавив.
Мөн цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг ярилцаж байна.

 Ерөнхий сайд УОК-н дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгсөн.

Тодруулбал, Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн бөгөөд авто замын хязгаарлалтыг сунгах дээрх саналыг Улсын Онцгой комисс хуралдаж үүнийг эцэслэн шийдвэрлэнэ.

Улсын Онцгой комисс үргэлжлүүлж өнөөдөр хуралдана.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)