Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 2 хүртэл хязгаарлана

Өнөөдөр Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийж, коронавирусний халдварын тархалтаас сэргийлж шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч буй байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх гээд асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар Засгын газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдээллийг хүргэе.

Тус мэдээлэлд, "Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНСУ-тай хийх нислэгүүдийг цуцалсан бол Япон улстай хийх нислэгүүдийг цуцалхаар яригдаж, санал дэвшүүлээд байна. Улсын Онцгой комисс үргэлжлүүлэн хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах буюу орон нутгийн замыг 3 дугаар сарын 3 хүртэл үргэлжлүүлэн хаах шийдвэр гарлаа.

Сар шинийн өдрүүдэд 9000 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд төрийн бодлого шийдвэрийг дагаж, эрсдэл гаргахгүй байхыг хүсье" гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)