Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт "Хүннү эйр" компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор ирсэн Вьетнам улсын нэг иргэн онгоцон дотор халуурч ирсэн тул Баян-Өлгий аймгийн Шуурхай штабаас түүнийг коронавирусний сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзэн хамт ирсэн хүмүүсийн хамт тусгаарлаад байсан юм.

Тэгвэл уг асуудлаар өнөөдөр 11 цагт Эрүүл мэндийн яамнаас албан ёсны мэдээлэл өглөө. Тодруулбал ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Төв, Орхон аймаг болон Багануур дүүрэгт тусгаарлагдсан хүмүүсээс шинэ коронавирусний халдвар илрээгүй буюу шинжилгээний хариу нь сөрөг гарсан" гэж мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)