Хөдөлмөрийн гэрээний санал ирсэн иргэдийн анхааралд

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Илгээгч байгууллагын хувьд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам болон Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны тасралтгүй үйл ажиллагааг хангах, илгээх үйл явцыг ил тод нээлттэй явуулах, хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас шинэ корона вирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан хагас өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан олон нийтийг хамарсан үйлчилгээний урсгалыг саармагжуулах зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтэс  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн БНСУ-аас ажлын санал ирсэн иргэдэд дараах мэдээллийг шуурхай хүргэж байна.

Үүнд:

  1. БНСУ-аас ажлын санал ирсэн иргэдэд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс 2-90 хоногийн хугацаанд БНСУ-ын цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл ирсэн иргэдийг эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулах хугацаа (цаг, хуваарь) -г тухай бүр зарлан мэдээлэх (утсаар болон цахим сайтаар) ажлыг шуурхай зохион байгуулах бөгөөд хуваарийн дагуу нэр бүхий иргэд зарласан цагт шинжилгээнд хамрагдахыг онцгой анхаарна уу. Нэг дор олноор цуглахгүйгээр зохицуулалт хийн ажиллах болно.
  2. БНСУ-руу  зорчих Монгол улсын иргэдийн виз мэдүүлгийн явцыг сайжруулах, визийн шийдвэр гаргах хугацааг богиносгох зорилгоор БНСУ-ын Хууль зүйн яам болон Улаанбаатар хот дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Солонгосын виз мэдүүлэх төвөөр дамжуулан Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэдийн (Е-9) зорчих визийн материалыг өгч, авах болсонтой холбогдуулан дараах өөрчлөлт хийгдэж  байна.  Тухайлбал:

- БНСУ-ын ЭСЯ-ын Виз олгох журмын дагуу оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн визийн хураамж 60 ам доллар;

- БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (KVAC) –ын үйлчилгээний хураамжийг виз мэдүүлэгч тус бүр 55,000 төгрөг байхаар тогтоосон тул явж буй иргэд уг хураамжийг нэмж төлнө.  

 Эх сурвалжийг татаж харна уу http://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/list.dohttp://www.visaforkorea.mn/

Эх сурвалж: Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)