Монголын бөмбөгтэй хоккейчид хэсгээ тэргүүлж байна

ОХУ-ын Эрхүү хотод бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тус тэмцээнд хурд хүчээ сорьж буй Монголын шигшээ багийн тамирчид гурван тоглолт хийж бүгдэд нь хожиж, тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.

Манай шигшээ баг тэмцээний “В” хэсэгт Унгар, Латви, Нидерланд, Словак, Сомали, Украин, Чех, Япон, Швейцарын багтай нэг хэсэгт багтсан. Үүнээс эхний гурван өрсөлдөгчид болох Самолийг 10:0, Словакийг 4:0, Японыг 2:1-ээр буулган аваад байна. Гурван хожилтой хэсгээ тэргүүлж буй манай багийн дараагийн өрсөлдөгч нь Латвийн шигшээ юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Мөнхболд, Б.Ганхолбоо, тоглогчоор Л.Бодьхүү, З.Батгэрэл, Б.Батбаясгалан, Г.Мөнхтулга, Н.Бат-Эрдэнэ, У.Нямдаваа, Ч.Батбаяр, Б.Галсанбаяр зэрэг тамирчин багтаж байгаа юм.Тэдний дасгалжуулагчаар Ж.Банзрагч, М.Отгонбаяр, Евгени Виборов нар ажиллаж байна.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)