Монголчууд олон улсын тэмцээнд оролцож байна

Лондон хотод өчигдөр эхэлсэн "Vitality Running World Cup 2020" тэмцээн 80 орчим монгол хүн оролцож байна. Эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих зорилготой энэ тэмцээнд дэлхийн 230 орны 300 мянган гүйгч хурд хүчээ сорьж байгаа юм. Тэмцээний эхний үе шат энэ сарын 11-нд дуусаж, энэ хугацаанд хамгийн олон километр гүйсэн багийнхан удаах шатанд өрсөлдөнө.

Сүүлийн шатанд шалгарсан багууд ирэх сарын 2-9-нд гүйж тэмцээн өндөрлөх юм. Олон хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд алдарт Усайн Болт Ямайкийг, Лондоны олимпын аварга Дамэ Жэйсика Британийн багийн ахлагчаар оролцож байна. “Team Mongolia” багийг С.Амгалан ахлан оролцож байгаа ажээ.

 

 

“Vitality Running World Cup 2020" тэмцээнд гүйгчид 30 минутын дотор гурван километр гүйх дүрэмтэй. Бүх оролцогчийн нийт гүйсэн гурван километрийг тухайн улсын хүн амын тоонд хувааж байр эзлүүлдэг журамтай юм байна.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)