Дэлхийд боловсролын салбартаа тэргүүлэгч таван их сургууль

84-р сургуулийн 10б ангийн сурагч Т.Хулангийн тэмдэглэл хөтлөлт
2020 он

Мэдлэг боловсрол нь хүний амьдралд хамгийн чухал байр суурийг эзэлдэг.

Тухайн мэдлэгийг олж авахын  тулд та өөрийн зүгээс тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргах хэдий ч өөрт тохирсон  сайн багш, шилдэг сургуулийг сонгох нь мөн адил чухал юм. Тэгвэл та бүхэнд дэлхийд эрэмбээрээ эхний 5-д тооцогдож буй шилдэг их сургуулиудыг танилцуулж байна.

1.    Стэнфордын их сургууль

Тус сургууль нь Калифорни мужийн цахиурын хөндийн зүрхэнд байрладаг бөгөөд голлон эрдэм шинжилгээний судалгааг хийн гүйцэтгэдэг. Нийт 7 салбар сургууль, 1900 орчим тэнхимтэй.Мөн өөрсдийн хариа 2 эмнэлэг, хэд хэдэн судалгааны төвтэй бөгөөд үүнээсээ санхүүждэг аж. Уг сургууль нь  инжинер, технологи, хуулийн мэргэжлээр магистр, докторын сургалтдаа голлон тэтгэлэг олгон оюутнуудаа дэмждэг.

2.    Харвардын их сургууль

Харвардын Бизнесийн сургуулийг дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургууль гэдэг. Тус их сургууль 13 мэргэшсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын программ нь Харвард Их Сургуулийн тусгай бэлтгэгдсэн суралцах арга барилаар сургадаг. Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах өнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургадаг гэдгээрээ бусад их, дээд сургуулиудаас ялгардаг.

3. Кембрижийн их сургууль

1209 онд байгуулагдсан Кембрижийн их сургууль нь Английн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Кембрижийн их сургуулийн бүрэлдэхүүнд 31 коллеж, 100 эрдэм шинжилгээний хүрээлэн, 6 сургууль багтдаг. Дэлхийн хамгийн эртний бөгөөд 2 дахь том хэвлэлийн компани ч мөн тус сургуулийнх. Нийт 15 сая номтой номын сан, ботаник цэцэрлэгт хүрээлэн, Fitzwilliam-ын музей багтсан 8 соёл, шинжлэх ухааны музейтэй

4.Оксфордын их сургууль

Оксфордын их сургууль бол Английн алдартай их сургуулиудын нэг төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэгч судалгааны сургууль билээ. Оксфордын их сургуульд суралцагч гадаад оюутнууд нийт суралцагчийн 35 хувийг эзэлдэг нь дундаж үзүүлэлтэд орж буй ажээ.

5. Чикагогийн их сургууль

Чикагогийн их сургууль нь 1890 онд байгуулагдсан, Чикаго хотын судалгааны хувийн их сургууль юм. Тус их сургууль нь шинжлэх ухаан, нийгэм, улс төр судлалын нөлөөллөөрөө дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй сургууль болж чаджээ.

Орчуулсан: 84-р сургуулийн 10б ангийн сурагч Т.Хулан

Эх сурвалж: https://www.topuniversities.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)