Сүхбаатар боомтын төмөр замаар хил нэвтэрсэн 52 иргэнийг тусгаарлав

Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 9-ний 22:30 цагт Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн 52 зорчигчид хяналт тандалт хийжээ. "COVID-19" халдвар бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн таван монгол иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 20 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна. 

Мөн 26 гадаад нэг монгол иргэнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд ажиглалтад түр тусгаарлаад байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)