Нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай агнажээ

Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа”гэх газраас 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай агнажээ.

Тодруулбал, 3 тооны хүрэн баавгайг агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг /тавхай /хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)