Петровис, НИК компани PetroExpress үйлчилгээний анхны ШТС-аа нээлээ

Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний  анхдагч  Петровис, НИК ХХК өнөөдөр салбарын үйл ажиллагаандаа шинэчлэл авчирахуйц нэгэн шинэ дэвшилтэт  бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүллээ.


Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний  анхдагч  Петровис, НИК ХХК өнөөдөр салбарын үйл ажиллагаандаа шинэчлэл авчирахуйц нэгэн шинэ дэвшилтэт  бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүллээ.
Нефть импортлогч компаниудаас хамгийн анх цахим картыг үйлчилгээндээ нэвтрүүлж байсан тус компанийн хамт олон энэ удаа өөрөө өөртөө үйлчлэх Экспресс үйлчилгээний шугам  бүхий  анхны ШТС /шатахуун түгээх станц/-аараа хэрэглэгч харилцагчиддаа үйлчилж эхэллээ.
Петровис, НИК ХХК нь цаашид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, цаг завыг хэмнэсэн PetroExpress үйлчилгээ бүхий ШТС-ыг хот суурин газарт олноор байгуулахыг зорьж ажиллаж байгаа бөгөөд PetroExpress үйлчилгээ нь дараах иж бүрдлээс бүрдэж байгаа юм.

Express POS терминал:
Түгээгүүрийн дэргэд олон улсын стандартад нийцсэн цаг уурын ямарч нөхцөлд гадаа үйлчлэх  боломжтой төдийгүй Петровис карт болон бүх төрлийн төлбөрийн Visa,Master card, EMV стандартын картуудаар олон төрлийн бонус болон хөнгөлөлтийн   картын гүйлгээ хийх боломжтой    карт  уншигч ЕXPRESSPOS суурилуулагдсан.
Ингэснээр хэрэглэгч бэлэн бус худалдан авалтаар түгээгүүрийн дэргэдээс  өөрөө өөртөө түргэн шуурхай үйлчилгээ авах боломжийг олгож байгаа юм.
Энэхүү Express POS терминал нь мөн гар утаснаасаа төлбөр тооцоо хийх систем /МобиЕкспресс/-тэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд цаашид Монголын бүх банкнуудын карт унших программын бэлтгэл ажил хийгдэж байна.

Нэмэлт үйлчилгээ:
PetroExpress үйлчилгээ бүхий ШТС-ын дэргэдэх “Frendly Mart” дэлгүүр нь олон улсын жишигт нийцсэн Минимаркет-ын сүлжээ дэлгүүрийн стандартыг нэвтрүүлж, аливаа зүйлд нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтэх зарчмыг баримтлан хэрэглэгч харилцагчидаа үйлчлэхээр зохион байгуулагдсан байгаагаараа онцлог болно.
Мөн ШТС-ын дэргэд нэг дор 2 автомашин хүлээн авч угаах зориулалттай авто угаалгын газар  давхар ажиллаж байна.

Евро стандартын түлш шатахуун:
Петровис, НИК ХХК нь Монгол орны өнцөг булан бүрт борлуулалтын өргөн сүлжээтэй /400 гаруй ШТС/, хадгалалт-агуулахын багтаамжийн хүчин чадлаараа хамгийн том, хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг гэдгийг хэрэглэгч олон сайн мэднэ. 2012 оны 02 сараас эхлэн Европын холбооны улсууд болон Солонгос улсаас Евро стандартын түлш шатахуунуудыг импортлон оруулж ирж байна. Евро стандартын энэхүү түлш шатахууны дээж нь PetroExpress үйлчилгээ бүхий ШТС-аар анх хэрэглэгчиддээ хүргэгдэж байгаа юм.
-Euro5 стандартын түлш нь ноцолт сайтай, хүхрийн агууламж нь энгийн дизель түлштэй харьцуулахад 40 хувь бага байгаа нь хөдөлгүүрээс гарах  азотын исэл 30 хувь, бусад нэгдлүүд 80 хүртэл хувиар буурах боломжтой.
Петровис, НИК ХХК нь энэхүү Евро5 стандартын дизель түлшийг улсын баяр наадмаас өмнө Улаанбаатар хот дахь бүх ШТС-уудаараа худалдах юм.

Бүрэн автоматчлагдсан станц:
Тухайн ШТС–ыг бүрэн камержуулж, хамгийн сүүлийн үеийн нэгдсэн удирдлагын систем, автомат  программ хангамжийг   нэвтрүүлсэн. Энэхүү программ нь борлуулалтын болон санхүүгийн мэдээг дэлгэрэнгүй нарийвчлалтай боловсруулдаг сүүлийн үеийн  технологийн дэвшил бүхий техникийн шийдэл  юм.Уг программ нь борлуулалтын мэдээ өдөр тутмаар, түгээлт нэг бүрээр, худалдан авалтын түүх зэргийг нарийн тодорхой боловсруулдгаараа давуу талтай.
Үйл ажиллагаа бүрэн автоматжсан нь  тухайн ШТСын түгээгүүрүүдийн хошуу нэг бүрийн түгээлт, болж буй  бүх процесс,   технологийн үйл ажиллагааг алсаас бүрэн хянах, дүгнэлт хийх боломжтой.
Уг системд түгээгүүр, карт уншигч терминал ЕXPRESSPOS, баримт хэвлэгч, сав хэмжих төхөөрөмж, шатахууны чанарын хяналтын төхөөрөмж зэрэг холбогдсон.
Дээрх системын үндсэн хэсэг болох савны хяналтын төхөөрөмж нь шатахууны хувийн жин, температур, үлдэгдэлд хяналт тавьснаар тоо, чанарыг алдагдуулахгүйгээр хэрэглэгчид найдвартай  үйлчлэх боломжийг олгож байгаа юм.

Жич: Петровис, НИК ХХК нь PetroExpress үйлчилгээ бүхий ШТС-ын нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй Онцгой байдлын ерөнхий газар, Замын Цагдаагийн газрын авто баазын машинуудад Евро5 стандартын түлшний дээжээр цэнэглэлт хийж өглөө.
















www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)