Өнөөдөр У. Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тулалдана

Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 10 жингийн хагас финалд манай гаригийн шилдэг 40 ширэн бээлийтэн шалгаран үлдлээ.
Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 10 жингийн хагас финалд манай гаригийн шилдэг 40 ширэн бээлийтэн шалгаран үлдлээ. Нийт 17 орны боксчид ийнхүү хагас шигшээд шалгаран үлдсэнээс ОХУ, Куба, Их Британи, Укриан хэмээх 4 орон 4 жинд төлөөллөө үлдээж чадсан байна.  Манай тамирчдын хувьд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд Укрианы Денис Беринчиктэй өнөөдөр орой 21.45 цагт мөнгөн медалийн төлөө хатуухан тулаан хийх бол, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын  жинд ОХУ-ын Миша Алоянтай маргааш орой 03.30 цагт тулалдана. Түүнчлэн чөлөөтийнхнөөс өнөөдөр манай бөх 74 кг-ын жинд П.Өнөрбат 20:10 цагт Гүржийн тамирчин Давит Хуцишвилитэй барилдахаар учраа таараад байна.

                                                                                                                                                                       Ч. Батцэцэг

www.unen.mn




















          
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)