Н. Төгсцогт алтын төлөө тоглоно

ондонгийн олимпийн наадмаас хүрэл медалийн болзол хангаж, Монголын спортын түүхэнд олимпийн хамгийн залуу медальтнаар тодорсон
Лондонгийн олимпийн наадмаас хүрэл медалийн болзол хангаж, Монголын спортын түүхэнд олимпийн хамгийн залуу медальтнаар тодорсон Гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт олимпийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, алтан медалийн төлөө тоглохоор болов.  Н.Төгсцогт гавьяат наймдугаар сарын 12-нд буюу олимпийн наадмын хаалтын өдөр Монголын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглоно. Карразана нь энэ жил 19 настай, солгой гартай, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн аваргаар шөвгийн 16-д ОХУ-ын Миша Алоянд ялагдаж байжээ.

Ч. Батцэцэг

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)