“Баянхонгор-2012” бага олимп болж байна

“Баянхонгор-2012” бага олимпийн наадмын нээлт өчигдөр 20:00 цагт боллоо. Дэлхийн бүх иргэн “Лондон-2012” наадмыг үзэж байна.“Баянхонгор-2012” бага олимпийн наадмын нээлт өчигдөр 20:00 цагт боллоо. Дэлхийн бүх иргэн “Лондон-2012” наадмыг үзэж байна. Тэгвэл “Баянхонгор-2012” бага олимп эхэлснээр монголын ард түмэн энэ наадмыг үзэж, нүдээ баясгаж, чихээ сонордуулж байна. Тус наадамд 830 орчим тамирчин спортын есөн төрлөөр өрсөлдөж байна. Наадмын нээлтийг зохион байгуулагч УИХ-ын гишүүн, “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж нээсэн юм. Тэрбээр “Энэ болж буй бага олимп цаашдаа зөвхөн Баянхонгорчуудынх биш Монголчуудынх байгаасай. Өнөөдөр олимп, дэлхийн аварга болсон тамирчдын 90 гаруй хувь нь орон нутгаас төрсөн байдаг. Тиймээс өнөөдөр бидний өмнө өрсөлдөж байгаа тамирчдын дунд ирээдүйн олимпийн аварга байгаа гэдэгт итгэлтэй байна” гэв. Тус наадмын хүндэт зочиноор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, олимпийн хүрэд медальт, ОУХМ С.Ням-Очир, төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Сөүлийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, МЖБХ-ны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням, гавьяат тамирчин, жүдо бөхийн дасгалжуулагч Ц.Нацагдорж, гавьяат тамирчин Д.Галбадрах нар тухласан байв.

Наадмын үеэр “Sweetemotin” хамтлаг, залуу дуучин A-Cool нарын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. Мөн улсын циркийн уран бүтээлчид морьтой үзүүлбэрээрээ үзэгчдийн мэлмийг баясгав. Хөтлагчөөр Э.Гантулга ажиллаа. Ингээд уншигч танаа тус наадмын фото зургийг хүргэж байна.   

У.Баяраа



www.ZINDAA.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.5.138)

    2012-08-12

    mash zov zuitei yum hiij bna bodvol Battulga l sanaachilsan bh da ih baina ard irgeded maani baysal tsengel baharhal toruulsen saihan sanaachilgatai zuil boljee saihan Bayanhongorchuudad bayariin mend hurgey