Түргэн тусламжийн эмч нар хоногийн 24 цагийг машиндаа өнгөрөөдөг

   Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний хэлж сурснаар 120 мянгатын 20 дугаар байрны дөрөвдүгээр орцонд амьдардаг иргэнээс ирсэн дуудлагын дагуу Д.Баттунгалаг эмчтэй баг УНБ 05- 81 дугаартай түргэн тусламжийн машинтай хөдлөх гэж байх үед бид Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн гадаа таарч хамт явах зөвшөөрөл хүссэн юм...
   Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний хэлж сурснаар 120 мянгатын 20 дугаар байрны дөрөвдүгээр орцонд амьдардаг иргэнээс ирсэн дуудлагын дагуу Д.Баттунгалаг эмчтэй баг УНБ 05- 81 дугаартай түргэн тусламжийн машинтай хөдлөх гэж байх үед бид Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн гадаа таарч хамт явах зөвшөөрөл хүссэн юм. Бидний энэ өдрийн сурвалжлага яагаад түргэн тусламжтай хамтрах болсон бэ гэхээр хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэх болсон. Үүний улмаас сүүлийн үед авто осол болон бусад өвчлөл нэмэгдсэн мэдээлэл манай сайтад ирсэн юм. Үүний дагуу өдрийн сурвалжлага хийлээ.
Төрөөс иргэдэд үйлчилдэг байгууллагуудын хамгийн ойр нь Нийслэлийн яаралтай тусламжийн төв гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Тус байгууллага өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 27 машин гаргаад байгаа ажээ. Есдүгээр сарын 1 эхэлснээс хойш 2180 гаруй дуудлага авч иргэдэд үйлчлээд байгаа юм байна. Өдөрт дунджаар 560 гаруй дуудлага ирдэг аж.
Шуурхай удирдлагын төв дээр зөвлөгөө өгөх эмч нар ажиллаж байгаа болохоор дуудлагын ачаалал бага байгаа гэж ээлжийн ахлагч эмч ярьж байв. Хэрэв зөвлөгөө өгөх эмч байхгүй бол өдөрт 800 гаруй дуудлага ирдэг юм байна. Өдрийн цагаар 20 гаруй эмч, 27 машин ажилладаг хэдий ч 500 гаруй дуудлагад хүрэлцдэггүй ажээ. Ялангуяа орой 20.00-23.00 цаг хүртэл ачаалал эрс нэмэгддэг. Тэр үед нэг эмч доод тал нь гурван дуудлагатай ажлын байрнаасаа хөдөлдөг хэдий ч гурав дахь дуудлагаас хойш хүлээх утсаар мэдээлэл авч ажиллах болдог ажээ. Осол гэмтэл, төрөлт, ухаангүй гэсэн яаралтай дуудлагад эхэлж тусламж үзүүлэх шаардлага гарах үед зүрх нь өвдсөн, даралт нь ихэссэн гэх мэт бусад дуудлага хүлээгдэх болдог. Үүнээс үүдээд иргэдийн бухимдал нэмэгдэж утсаар загнах зэрэг ёс зүйгүй авир их гардаг ажээ. Зүрх судасны өвчлөл аль ч улиралд дуудлагын 50-60 хувийг эзэлдэг ч сүүлийн долоо хоногийн байдлаар архитай холбоотой дуудлага тэргүүлэх болжээ.
Энэ нь “намрын шоу” эхэлсэнтэй холбоотой гэж эмч нар ярьж байлаа. Архинаас болж нэгнийгээ гэмтэж бэртээх, архины хордлогонд орох гэх мэт дуудлагууд наймдугаар сарын 20-д гараад эрс ихэсдэг нь жил болгон уламжлал болон тогтсон нийгмийн нэг өрөөсгөл үзэгдэл болоод байгаа юм байна. Зуны цагт зуслангийн дуудлага их байдаг. Гэхдээ өндөр настан, хүүхэд багачуудын өвчлөл бага хэдий ч зуслан дээрх найр наадмаас улбаалж архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй тархи толгойны гэмтэл, хутга мэсэнд өртсөн өвчтөн нэмэгддэг ажээ. Харин сүүлийн үед зуслангийн дуудлага багассан хэдий ч машины осол аваар их гарч байгаа гэнэ.
Уг нь нийслэлийн яаралтай тусламжийн эмч нар өвчтөнд анхны түргэн тусламж үзүүлэх үүрэгтэй ч өвчтнийг заавал эмнэлэгт хүргэж өгөх болдог. Энэ нь цаг алдахын нэг шалтгаан болдог байна. Үүний зэрэгцээ их хотын түгжрэл түргэн тусламжийнхны ажилд маш их саад болдог ажээ. Тэр ч бүү хэл түгжрэлээс шалтгаалаад өвчтнийхөө амийг аварч чадаагүй ч тохиолдол олон гарсан байна. Дуудлагаар ажиллаж буй эмч ажилчдын бас нэг бэрхшээл нь зарим иргэд гэрийн хаягаа зөв зааж өгдөггүй гэнэ. Ялангуяа айлын байр, хашаа түрээсэлж байгаа иргэд хаягаа буруу хэлэх эсвэл зарим иргэд иргэний үнэмлэхнийхээ хаягаар дуудлага өгөх зэрэг хүндрэлүүд байдаг ажээ. Энэ бэрхшээлийг үүсгэгч нь сүүлийн үед хашаа хорооны хаяг ойр ойрхон солигдох болсон хот тохижилтын ажилтай ч холбоотой ажээ.
Мөн сүүлийн үед баригдаж буй шинэ орон сууцнууд гадна талдаа ямарч дугаар, хаяг байдаггүй нь бас нэгэн саад болдог юм байна. Түргэн тусламж хүргэхэд хамгийн хүндрэлтэй дүүрэг бол Сүхбаатар дүүргийн гэр хороолол гэж Баттунгалаг эмч хэлж байлаа. Учир нь Сүхбаатар дүүргийн Рашаан, Нуур, Ногоон талбай гэсэн гудамжууд намаг ихтэй, ногоо тарьж газар хаасан учир өвчтөнд хүрэх гэж нэлээн асуудал үүсдэг ажээ. 103-ын машинд хэзээ ч амралт байдаггүй.

   Гурван ээлжийн жолоочтой тус байгууллагын авто машины мотор хэзээ ч зогсдоггүй ажээ. Хамгийн сүүлд нийслэл болон хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн долоон машиныг энэ онд хүлээлгэн өгсөн. Иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн долоон машинаас Яаралтай тусламжийн төвд хоёрхон машин оногдсон. Тухайн үед “Эрүүл мэндийн сайдын 2011 оны 448 тоот тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 33 сая төгрөгийн үнэтэй HYUNDAI TUCSON, 39 сая төгрөгийн үнэтэй HYUNDAI H-1 Starex маркийн машин олгохоор болсон. Эдгээрээс гурван Tucson, дөрвөн Starex эзэндээ очиж байгаа нь энэ аж. Ийм мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Тэгвэл өгөхөөр зэхэж байсан бусад машин нь хааччихсан юм бүү мэд.
Ямартай ч өнөөдрийн байдлаар сая гаруй хүн амтай нийслэлд 27 машинаар үйлчилж байгаа нь чамлалттай тоо юм. Нэг үгээр хэлэх юм бол нэг түргэн тусламжийн машин 37 мянга гаруй хүнд үйлчилж байна гэсэн үг. Тиймээс даруйхан түргэн тусламжийн машиндаа ЭМЯ анхаарал тавихгүй бол удахгүй явган эмч нар хотын төвөөр нэг манаргаж магадгүй болоод байна. Нэг машинд эвдрэл гарахад л түргэн тусламжийн дуудлагын ачаалал эрс нэмэгддэг юм байна. Монгол жолооч нар инженерийн дайтай техникийн мэдлэгтэй байдаг учраас тус төвийн дуудлагын машинууд үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ. Түүнээс гадна эмнэлгийн ажилтан албан хаагчидтай нь уулзах гэж тус төвийн ажлын байранд ирээд байх шаардлага бараг байдаггүй ажээ.
Учир нь дуудлагын эмч нарын ажлын байр нь бараг л машин нь болчихсон байдаг юм байна. Дуудлагын эмч нар өглөө 08.00 цагт ажлаа хүлээж аваад цагаан нөмрөгөө өмссөн бол маргааш өглөөний 08.00 цаг хүртэл машиндаа л байдаг гэхэд нэг их хилсдэхгүй. Дуудлагаар үйлчлүүлж байгаа иргэд нийгмийн дунд буюу түүнээс доош давхаргын хүмүүс байдаг ажээ. Өдөрт нэг тэргэнд 30 гаруй дуудлага ирдэг.
Яаралтай тусламжийн төвийн эмч нарын баг чадварлагаас гадна ажиллах хүчний орон тоо хангалттай ажээ. Гэтэл авто машины гачигдалтайгаас гадна дэлхий дээр түргэн тусламжиндаа пургон авто машин хэрэглэж байгаа цөөхөн орны нэг нь манайх ч байж магадгүй юм. Ингэж хэлэхийн учир нь түргэн тусламжинд 10 гаруй пургон явдаг ажээ.

 В.НЭРГҮЙ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (112.72.13.41)

    2014-09-23

    hunii ger ul uimuulj hunii nohortei untaj hetcheed gants 2 oirtsoniig yun ih yum bolgodiin gej yaridag neg huuneh bii dee. odoo tov salbar deer ni ajildag. emchiin ner hundiig gutaasan buzar huuhen gereltuya gedeg emch

  • zochin (112.72.13.41)

    2014-09-23

    103 hund hichneen buyan blj bga cg eregtei emegtei emch nar shono hamt honodog bolood ter uu horondoo yavaldah uil mash ih. ger bulee orhiod tavaldsan erchuud ch ih bii. dotroo ih l buzar gazardaa

  • (122.201.18.153)

    2012-09-07

    barag zuv yum bechej ajilaa hiij baij uurlaad l buhimdaa l duuduulaad l suid boldog gazar 103 bolih heregtei duuregt ni huviarlah heregtei ajilaa hucherehgui bol

  • saraa (124.158.94.42)

    2012-09-06

    yaraltai tuslamjiig duurguudud ni ugvul taarna6 duurgiin emch nar uursdiin duurgiinhee hayagiig sain medne tsag aldahgui turgen shuurhai tuslamj uzuulne 103-iig tatan buulgaj duurguuded ni ugvul taarna