Батсүмбэр дэх асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газарт ажиллаа. ЭМЯ-ны зүгээс үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэгдсэн бодлого гаргах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хэсэгт үнэлэлт дүгнэлт өгөх магадлан итгэмжлэх шаардлагатай байгааг ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат онцлов. Түүнчлэн асрамжийн газарт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, шаталсан сургалтад тогтмол хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар тус асрамжийн газар 110 үйлчлүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Ч. Батцэцэг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (85.69.55.116)

    2012-11-02

    zuv duu tsag uee olson asuudal shuu setgeliin tenxee dulaan xair xalamj dotno ugeer dutaj yavaa tedendee gar sungax l xeregtei l dee