А.Литвиненко Британийн тагнуулаар ажиллаж байжээ

Оросын Улсыг аюулаас хамгаалах хороо /КГБ/-ны хуучин ажилтан Александр Литвиненко 2006 оны арваннэгдүгээр сард нас барахаасаа өмнө Британийн тагнуулын алба / ЭмАй6/-нд ажиллаж байсныг тогтоожээ.
Оросын Улсыг аюулаас хамгаалах хороо /КГБ/-ны хуучин ажилтан Александр Литвиненко 2006 оны арваннэгдүгээр сард нас барахаасаа өмнө Британийн тагнуулын алба / ЭмАй6/-нд ажиллаж байсныг тогтоожээ. Түүнчлэн Оросын хуучин тагнуул А.Литвиненко Британийн тагнуулын албанд хүчин зүтгэхээсээ өмнө Испанийн тагнуулаар ажиллаж байжээ.
Тэрбээр 43 насандаа амь үрэгдсэн бөгөөд үүний ард Москваг байгаа гэж Британийн тал үздэг. Харин Москва энэ хэрэгт ямар ч холбоогүй хэмээн мэдэгддэг юм. А.Литвиненко хамт ажиллагсад буюу Оросын Улсыг аюулаас хамгаалах хорооны хуучин ажилтан Андрей Луговой, Дмитрий Ковтун нартай уулзсаныхаа дараа полоний-210 хэмээх цацраг идэвхт бодист хордсон нь тогтоогдсон бөгөөд үүний улмаас амьсгал хураасан юм.
Үүнтэй холбогдуулан Британийн тал А.Луговойг шилжүүлэн өгөхийг ОХУ-ын эрх баригчдаас хүссэн ч Москва татгалзсан юм. Юутай ч Испани, Британийн тал А.Литвиненкогийн бэлэвсэн эхнэр Маринад нөхрийнхөө амь үрэгдсэн хэргийн эздийг тодруулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тэрбээр уг хэргийг дахин шалгуулахаар болсон бөгөөд ирэх оны эхээр эхлэх аж.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)