Хойд ээжийн давстай будаа 10 настай охины аминд хүрлээ

Хүний санаанд оромгүй аргаар дагавар охиныхоо аминд хүрсэн хойд  ээжийг  өчигдөр
Хүний санаанд оромгүй аргаар дагавар охиныхоо аминд хүрсэн хойд  ээжийг  өчигдөр  Инчон хотын цагдаагийн газраас саатууллаа. 50 настай  иргэн Ким , 10 настай охин болон 12 настай хүүтэй иргэнтэй гэрлээд жил гаруй болж байгаа аж. Гэвч түүний  нөхрийн  ээж  аавууд, 10 насаар эгч шинэ бэрээ  хүлээж авахгүйгээс болж тэрээр нөхөртэйгээ байнга муудалцан  уураа дагавар хүүхдүүддээ гаргадаг байжээ.

Хойд  ээж хүүхдүүдийнхээ хоолонд болон агшаасан будаанд ердийнхөөс  5 дахин их давс хийн идүүлдэг байсан ба идэхгүй гэж эсэргүүцсэн тохиолдолд маш хэрцгийгээр зодож байсан байна. Өнгөрсөн 4 сараас эхлэн хэт их хэмжээгээр давстай хоол идсэнээс болж 10 настай дагавар охин нь давсны  хордлогонд орж ухаан алдан унаж,  улмаар 8 сард  нас барсан бөгөөд 12 настай ах нь нууцаар будаагаа асгах , бөөлжих зэргээр аргалдаг байсан гэнэ.

Төрсөн аав нь хүүхдүүддээ эцгийн  ёсоор анхаарал халамж огт тавиагүй төдийгүй зодуулсны улмаас биенд нь  үүссэн олон тооны шархи сорив үүсээд байгааг огт мэдээгүй  байсан нь,  охиноо амиа алдахад хүргэхэд ч нөлөөлсөн хэмээн үзэж мөн шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Новш (203.91.118.58)

    2013-01-24

    Новшийн Солонгосчууд, сайхан сайхан кино хийж шаагаад л. Өмхий Со нар.